ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүдний 191 мянган суулгац зээлээр олгоно

Жил бүр хаврын тариалалтын өмнө тариаланчид хуран цугларч алдаа оноогоо шүүн хэлэлцдэг уламжлалтай. "Газар тариалангийн тогтвортой хөгжил” улсын зөвлөгөөн болж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгээс дараах хэсгийг ишлэв.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүдний 191 мянган суулгац зээлээр олгоно

 

 

-Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой 2019 онд тохиож байна. Засгийн газраас ой угтсан "Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргалаа. 

 

-2017 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо

-2018 оны тариалалтад зориулан олгох 31.5 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7.0 тэрбум төгрөг зарцуулж мөнгөн бус дэмжлэг үзүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байна.

 

-Тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1400, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 60.0 мянган тариаланч, ногоочид ажиллаж байгаагийн зэрэгцээ 35.0 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалан эрхлэж байна.

 

- Хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллахаар засварын ажил 80 хувьтай явагдаж байна.

 

- Энэ онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс,  8.4 мянган га-д хүнсний ногоо,  32.0  мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган  га-д тариалалт хийнэ.

-Энэ онд 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт дэвшүүлсэн. 

-Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 гаруй аж ахуйн нэгж хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.

 

- Газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бүрдүүлнэ 

 

         - Өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын  түвшинг 60 хувьд  хүргэж шинэчилнэ

 

-  Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ургамал хамгаалалын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулна

 

- Тэг болон цомхотгосон элдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, торон хашааны стандартыг гаргаж батлуулан дагаж мөрдөх, улмаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ

 

-  Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж  ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж тогтворжуулах, байгалаас хараат байдлыг бууруулна

 

- Засгийн газрын "Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, бага механикжуулалтын түвшинг дээшлүүлэх, зардал багатай усалгааны арга технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж, ашиглалтыг сайжруулах замаар тариалах талбай, хураан  авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулна  

 

-  Аймгийн төв болон томоохон суурин газруудад мөн уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэн 500-1000 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь барих, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгоно

 

-  ТЭДС-ийн үрийн болон хүнсний буудай хадгалах элеваторын хүчин чадлыг энэ жил 15.0 мянган тонноор нэмэгдүүлж, цаашдаа элеватор шинээр барих асуудлыг шийдвэрлэнэ

 

-  Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн жимс жимсгэний сортуудыг сорьж нутагшуулах, үржүүлэх, хангамжийг сайжруулан таримлын нэр төрөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх борлуулалтын нэгдсэн сүлжээг байгуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно

 

- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчин, засварчдыг шинээр бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулна.

-"Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд дунд оврын трактор, бага дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгоно. Т

-Хүнсний ногооны 14 нэр төрлийн  18 тонн үрийг өрхийн тариалан эрхлэгчдэд  аймаг, нийслэлийн ХХАА-н газраар дамжуулан буцалтгүй дэмжлэгээр олгоно.

-Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг  жимс жимсгэнийн 191.0 мянган суулгац зээлээр олгоно.

-5 га-гийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай  тус тус хүүгүй зээлээр олгож байна.

 -БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд трактор, хадлан тэжээлийн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлнэ

 -ОХУ-д үйлдвэрлэсэн үр тарианы үрлүүр, сийрүүлүүр, хор цацагч, үтрэмийн техникийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй 5,6 хувийн хүүтэй 3-4 жилийн хугацаатай зээлээр олгоно

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүдний 191 мянган суулгац зээлээр олгоно

 


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх