Нийт хүүхдийн 80 хувь нь "Хүүхдийн мөнгө"-өө авна

Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор зорилтод бүлэгтээ чиглэсэн орлогыг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.
Хүүхдийн мөнгийг нэмж 228 мянган хүүхдэд олгохоор Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая шийдвэрлэлээ. Ингэснээр энэ сараас эхлэн 860 гаруй мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 80 хувь нь сар бүр хүүхдийн мөнгөө авах боломжтой болох юм. 
Мөн цалин нэмэх тооцоог ирэх оны төсөвт суулгаж, УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл бүрдэж байгаа сурагтай.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх