Системийн инженер сонгон шалгаруулж авна #MNB

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизэд системийн инженер сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:

МҮОНРТ-ийн эвлүүлгийн компьютеруудийн технологийн сүлжээ, архивийн системийн үндсэн тоног төхөөрөмжийн  байнгын найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

-    Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
-    Microsoft Windows, Linux, Unix системүүд дээр ажиллах, тохиргоо хийх чадвартай
-    Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
-    Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
-    Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

-    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
-    Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /www.mnb.mn сайтын "Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
-    Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 
-    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
-    Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:  Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, 
         Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр 
         Хүний нөөцийн алба Утас: 325802

http://www.mnb.mn/i/139040

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх