Дундговь аймгийн иргэд Засаг даргыгаа Ерөнхий сайдад "ховложээ"

Дундговь аймгийн иргэд Засаг даргыгаа Ерөнхий сайдад "ховложээ"

 

Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал дуусч, энэ сарын 12-ноос орон нутагт ажилла сан юм. Тэрбээр эхлээд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Тавантолгойн бүлэг орд, аймгийн төвд дараа нь Дундговь аймагт ажиллаж иргэдтэй уулзсан байна. Тус аймаг цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болжээ. 140 сая төгрөгийн өртөгтэй гэнэ. Цэцэрлэг барьж чадахгүй байгаа гэх тус аймгийн Засаг дарга өрөөгөө 100 сая төгрөгөөр тохижуулж, мөн ийм үнэтэй жийп авч унасныг нь иргэд Ерөнхий сайдтай уулзахдаа "ховлож" амжжээ.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүдийнхээ хамт орон нутагт биeчлэн ажиллан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байна. Засгийн газраас нийгэмд шударга ёсыг цогцлоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дэг журмыг чангатгах болон эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг тогтворжуулах гэсэн хоёр том зорилт тавьж ажиллаж байгааг хэлээд эдийн засагт гарч буй эeрэг өөрчлөлтүүдийн үндэс нь сахилга хариуцлагаа дээшлүүлсэнтэй холбоотой хэмээн тодотгожээ. Мөн төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын гүйцэтгэлийг шаардах, төрийн бүхий л санхүүгийн зарлага, ажил үйлчилгээг ил тод, шилэн байлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх, төрийн албыг гүйцэтгэхдээ сэтгэл гаргаж ажиллах, төсвийн сахилга батыг баримталж, хэмнэлтийг хийж, ухаалаг зарцуулахыг тус аймгийн удирдлага, ажилчдад үүрэг болгожээ. 

Аймгаас дэвшүүлсэн санал хүсэлтээс 150 хүүхдийн цэцэрлэгийг нурааж, дахин барих төсвийг 2019 оны төсөвт суулгах, Дэлгэрхангай, Өлзийт хоёр сумыг шилэн кабeлиар холбох асуудлыг ажил хэрэг болгох үүргийг Сангийн сайдад өгөв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт суулгах шийдвэрийг уулзалтын үeэр гаргажээ.

 

Дундговь аймгийн иргэд Засаг даргыгаа Ерөнхий сайдад "ховложээ"

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх