Яармагийн гүүрийг наадмын өмнө ашиглалтад оруулна

С.САРУУЛ

Яармагийн шинэ гүүр 250.2 урт,  20.5м өргөн, дөрвөн эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа учраас долдугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, арваннэгдүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буй аж.

Яармаг, Сонсголон, Баянзүрх зэрэг хуучин гүүрүүдийг иж бүрнээр шинэчилж байгаа юм. Яармагийн гүүрийг дан биш уулын арын замаас орж ирсэн давхар гүүр байдлаар барьж байгаа гэнэ. Мөн гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх