Дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөж байгаа хүчин зүйлийг нэрлэлээ

Дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөж байгаа хүчин зүйлийг нэрлэлээ

 

АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн чуулган чуулган болсон.

 

Олон улсын валютын сангийн зөвлөлийн чуулганы дараа, хуралдааны үр дүнгийн талаар гаргасан мэдээлэлд дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн талаар онцлон дурдсан байна. ОУВС үзэхдээ, санхүүгийн эмзэг байдал, олон улсын худалдаа болон дэлхийн геополитикийн зөрчил өсөн нэмэгдэж байгаа нь  дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэжээ. Мөн олон улсын өрийн төвшин өндөр байгаа нь ч сөрөг хүчин зүйлийн нэгд тооцогдож байгаа аж.

Гэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлт эрчимжиж, худалдаа хөрөнгө оруулалтын өсөлтөөс хамааран энэ нь улам олон улс орныг хамарч байгааг ОУСК-ийн хуралдааны комиссын гишүүд онцолсон байна. Дэлхийн эдийн засаг дараагийн хэд хэдэн улиралд өснө гэж үзэж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт буурах эсвэл зогсонги байдалд орох эрсдэлийн түвшин тэнцвэртэй байдал байгаа гэсэн байна.

ОУВС-гийн бичиг баримтад тэмдэглэхдээ, хүн ам зүйн хүчин зүйл болон үйлдвэрлэлийн өсөлт бага байгаа нь ирээдүйд  эдийн засгийн өндөр өсөлт, хүртээмжтэй өсөлтийг бууруулах нөхцөл болж болзошгүй гэсэн байна. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх