Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлагийг орон тоо, зардал нэмэхгүйгээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

 

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн хурлын үеэр бие даасан агентлагтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажилтай болгох зэрэг хүсэлт олон гарч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх