“Оюу толгой"-н”2018 оны I улирлын гүйцэтгэлийн тайлан

"Оюу толгой” 2018 оны I улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

 

  • Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл
  • Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналын 2017 оны ялагч
  • 51 сая ам.долларын татвар хураамж
  • 99 сая ам.долларын үндэсний худалдан авалт

Монгол Улс, Улаанбаатар хот – "Оюу толгой” компани 2018 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

"Оюу толгой” компани 2018 оны эхний улирлын 90 хоногийн 84 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2018 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон гурван сарын хугацаанд "Оюу толгой” компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.21 байлаа.

2018 оны 1-р улирлын онцлох үйл явдлын нэг нь "Оюу толгой”-н Үйл ажиллагааны баг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналын 2017 оны ялагчаар тодорсон явдал юм. "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес "Миний хувьд энэ хамт олноор зогсохгүй гүйцэтгэж буй ажлын алхам бүртээ аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг манай ‘Нэгдмэл Оюу толгой’ соёлыг энэхүү шагналаар шагналаа хэмээн үзэж байна. Аюулгүй ажиллагааг дээдэлдэг "Оюу толгой”-н гэр бүлийн гишүүн бүрийн оролцоогүйгээр энэхүү амжилтад хүрэх боломжгүй юм. Бид ХАМТДАА ажиллаж, бие биеийнхээ аюулгүй байдалд анхааран ээлж бүрийн төгсгөлд ажилтан бүр гэртээ аюул осолгүй харьдаг байх нөхцөлийн төлөө зүтгэдэг билээ” хэмээн онцолсон юм.

"Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2018 оны 1-р улирлын байдлаар 1.5* тэрбум гаруй ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний улиралд 51 сая ам.доллар төлсөн.

"Оюу толгой” компанийн ажиллах хүчний 94 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.6 хувийг Өмнөговь аймгийн уугуул иргэд, 48,4 хувийн гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.

Боловсрол, сургалт бол "Оюу толгой”-н үндсэн зорилтын нэгэн чухал хэсэг юм. Бид эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх гэсэн алсын хараагаа биелүүлэн ажиллаж байна. "Оюу толгой” компани 2018 оны 1 дүгээр улиралд 249,540 хүн/цагийн сургалтад 9,200 шахам үндсэн болон гэрээт ажилчин хамрагдсан байна.

Хамтын ажиллагааны гэрээний гурван жилийн ой тохиож байгаа энэ үед орон нутгийн хоёр томоохон төслийг хүлээлгэн өгсөн нь Ханбогд суман дахь Монголын хамгийн том Говийн бүсийн сум дундын мал эмнэлгийн нэгдсэн төвийн барилга болон Даланзадгад сумын нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж монгол инженерүүдийн зохион бүтээсэн, тус бүр нь 12 хүний суудалтай, найман цахилгаан автобус хүлээлгэн өгсөн бөгөөд компани 2018 оны 1-р улиралд орон нутгийн тогтвортой хөгжилд 2.5 сая ам доллар зарцуулсан байна.

"Оюу толгой” компани оны нэгдүгээр улиралд 512 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 382 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2018 оны нэгдүгээр улирал гэхэд үндэсний худалдан авалтад 2.3 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 317 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ оны гурав дугаар улиралд компани шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах "Эрдэнийн говь” ёслолоо Улаанбаатар хотод зохион байгуулж, сар тутмын нээлттэй өдөрлөгөөрөө бизнесийн байгууллагуудтай харилцаагаа үргэлжлүүлсээр байна.

"Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.4 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86.81 хувь байлаа.

"Оюу толгой” ХХК-ийн 2018 оны I улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

2018 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан

1-р сард болсон төлөвлөгөөт засвар нь боловсруулсан хүдрийн хэмжээг буурахад нөлөөлсөн хэдий ч металл авалт, тэр дундаа алтны металл авалт сайжирснаар энэхүү зөрүүг хэсэгчлэн нөхсөн юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад "Оюу толгой”-н хувьд анхны үе шат 4А-ын алтны агууламж, металл авалт болон үйлдвэрлэл нэмэгдсэн байна.

Өвлийн улирал болон ачих нэгжийн засвар үйлчилгээнээс шалтгаалан олборлолт 2017 оны 4-р улирлынхтай харьцуулахад 20 хувиар багассан. 1-р сарын төлөвлөгөөт засварын түр зогсолттой холбоотойгоор боловсруулсан хүдрийн хэмжээ 2017 оны 4-р улирлынхтай харьцуулахад 11.8 хувь багассан. 2018 оны нэгдүгээр улиралд зэсийн үйлдвэрлэл 2017 оны 4-р улиралтай харьцуулахад 14.3 хувиар буурсан нь баяжуулах үйлдвэрийн гарц бага байсан болон зэсийн агууламж бага зэрэг буурсантай холбоотой. Алтны үйлдвэрлэл 2017 оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 20 хувиар их байсан нь үе шат 4А-аас олборлосон алтны агууламж өндөр байсан болон металл авалт 8.9 хувиар өссөнтэй холбоотой.

Туркойз Хилл "Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 240,000-280,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил ахицтай явж байгаа төдийгүй хоёрдугаар болон тавдугаар босоо ам нэвтрэлтийн гүндээ амжилттай хүрлээ. 2018 оны нэгдүгээр сарын 10-нд хоёрдугаар босоо амны нэвтрэлтийн төлөвлөгөөт гүн болох 1284 метрт хүрсэн бол 2018 оны гуравдугаар сарын 28-нд тавдугаар босоо амны нэвтрэлтийн ажил амжилттай гүйцсэнээр 2018 он гүний уурхайн багийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн эхэллээ.

"Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.

2017 оны 1-р улирал

2017 оны 2-р улирал

2017 оны 3-р улирал

2017 оны 4-р улирал

2018 оны 1-р улирал

2017 оны бүтэн жил

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

24,333

25,193

27,466

28,929

23,131

105,921

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,087

9,637

10,615

10,838

9,561

41,177

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.51

0.51

0.48

0.53

0.51

0.51

Алт (г/т)

0.15

0.16

0.18

0.20

0.25

0.17

Мөнгө (г/т)

1.30

1.38

1.34

1.54

1.32

1.39

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

176.0

171.0

170.0

205.4

177.3

722.5

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.6

21.8

21.7

22.0

21.9

21.8

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 tonnes)

38.1

37.2

36.9

45.3

38.8

157.4

Алт (‘000 ounces)

25

24

31

35

42

114

Мөнгө (‘000 ounces)

215

236

239

285

221

974

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

190.2

182.0

176.6

175.5

163.1

724.3

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 tonnes)

39.5

37.3

36.9

35.7

34.3

149.3

Алт (‘000 ounces)

32

23

29

27

31

111

Мөнгө (‘000 ounces)

205

222

229

205

206

860

Металл авалт (%)

Зэс

74.9

74.6

73.5

78.0

79.5

75.4

Алт

48.8

47.7

51.2

50.5

55.0

49.7

Мөнгө

51.8

53.9

52.8

53.0

54.6

52.9

Туркойз Хиллийн хэвлэлийн мэдээг эндээс үзнэ үү.

* Энэхүү 1.8 тэрбум ам.долларын төлбөр нь Монгол улсын засгийн газарт төлсөн нийт төлбөрөөс засгийн газрын агентлагуудад төлсөн төрийн үйлчилгээний төлбөр болон компанийн ажилтнуудын цалингаас суутган тооцсон татвар, шимтгэлийг хасаж тооцсон болон үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-ыг оруулан тооцсон үнийн дүн болно.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх