Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь ард түмэнд биш, МҮЭХ-нд ашигтай

МҮЭХ-ноос нэгэн хачирхалтай шаардлага хүргүүлж эхэллээ.  Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянгад хүргэхээр ярьж байна.  Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг нэмэгдүүлэх нь үндэслэл муутай шаардлага гэдгийг эдийн засагчид онцолж байна.  Мөн хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг нэмэх нь хэнд ашигтай вэ.  Ард түмэнд лав ашиг багатайхан харагдаад байгаа юм.  Зарим иргэдийн цалин  нэмэгдэнэ.  Гэхдээ цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь бараг л хууль болсон зүйл.    Мөн сүүлийн үед Зөрчлийн хууль хэрэгжиж байна.   Зөрчлийн хуулийн торгуулийн арга хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль болон  бүх хуулийн арга хэмжээний  торгууль нэмэгдэнэ. Энэ нь ард түмний ачаа нэмэгдэнэ гэсэн үг юм.  Мөн хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг нэмэх нь МҮЭХ-нд ашигтай.  Холбоо нь гишүүдээсээ сар бүр хураамж авч үйл ажиллагаа явуулдаг. Гишүүний сарын цалингийн нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар авдаг байна.  Тэгэхээр цалин нэмэгдэх нь МҮЭХ-нд ашигтай  байна.  Холбооны зүгээс эдийн засгийн үндэслэлгүй шаардлага тавьж эхэлсэн нь ард түмний эрх ашгийн төлөө  бус өөрсдийн эрх ашгийн өмнөөс дуугарч эхэлсэн байж магадгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn

Хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг нэмэх нь ард түмэнд биш, МҮЭХ-нд ашигтай

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх