Ц.Элбэгдорж хүндэт зочноор уригджээ

Бельгийн Брюссель хотноо тавдугаар сарын 2, 3-нд "Лакены яриа хэлэлцээ” олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус хурал "Ази, Европ, Хойд Америкийн хоорондын стратегийн харилцаа холбоо” сэдэв дор болох ажээ.

Ц.Элбэгдорж хүндэт зочноор уригджээ

 Бельги улс Азийн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй тус олон улсын хуралд  Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэт зочноор оролцохыг урьсан байна. 

Бельгийн хаан Филипп урилгадаа "Дэлхийн бодлогыг тодорхойлоход Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны үзэл бодол, сонирхолтой санаанууд тань хэлэлцүүлгийн туршид тэмдэглэгдэн үлдэх болно. Энэхүү хуралд оролцогчид нь төрийн өндөр албан тушаалтнууд, залуу лидерүүд, мөн бизнес, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн салбарын лидерүүдээс бүрдэх болно. Хуралд оролцогчдыг анхааралтай сонгосон нь энэхүү хэлэлцээр маш үр өгөөжтэй, өндөр харилцан үйлчлэл дор явагдахад сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Хатан бид хоёр таныг энэхүү үйл явдалд хүрэлцэн ирнэ хэмээн найдаж байна” гэжээ .

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх