2018 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараахь чиглэлүүдээр зарлаж байна./ Татаж авах /

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг дээрх журам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан  "Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д  заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

 Төслийн саналыг  2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn  хаягаар орж,  цахимаар өргөн мэдүүлнэ.

Харилцах утас: 260325

Боловсрол, соёлшинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх