Д.Сосорбарам гавьяат ууртай байна


 

Д.Сосорбарам гавьяат ууртай байнаТөрийн шагналт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам сүүлийн өдрүүдэд ардчиллын үнэ цэнэ алдагдаж байгаад, ардчиллын төлөө тэмцэж явсан нөхөд нь өнөөдөр танигдах аргагүй өөрчдөгдөөд байгаад бухимдаж байгаагаа илэрхийлэх боллоо. 2008 оны долдугаар сарын 1, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрхэм гавьяат маань өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төлөө үгээ харамлаагүй, түүний ялалтын төлөө зүтгэсэн нэгэн. Харин сүүлийн өдрүүдийн ярилцлагуудаас нь харвал түүний энэ итгэл үнэмшил алдарч байгаа бололтой. МоАХ-ны дарга Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг баривчилж байгаа олон баривчилгаа, их мөнгөний тоотой эдийн засгийн гэмт хэргийн талаар яригдаж байгаа. Энэ бүхэн нь ер нь л Х.Баттулга гэдэг хүн рүү баривчилгаа дөхөөд байгааг харуулаад байна гэдэг хардлага дагуулж байгаа. АН дахь хүчтэй нөлөөтэй лидерийн нэг Х.Баттулгын талаар улсын Ерөнхийлөгчийн амнаас таатай үг унаагүй. Энэ бүхэн нь 1990 оны ардчиллын төлөө тэмцэж явсан залуус, өдгөөгийн төр засгийн өндөр эрх мэдэлтэй болсон хүмүүсийн хооронд томоохон зөрчил үүссэнийг батлаад өгч байгаа. Одоо чухам хэн нь хэнийгээ унагаж дарж авах вэ гэдэг далд тэмцэл өрнөж байгааг сайтар мэдэж, мэдэрч байгаагийнхаа хувьд Со гавьяат бухимдаж байгаа биз ээ.

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх