Ж.Эрдэнэбат гишүүн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны дурангийн иж бүрэн аппарат авч өгнө гэжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар Хавдар Судлалын Үндэсний Төв Мандал сумын Нэгдсэн Эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүллээ. 

Ж.Эрдэнэбат гишүүн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны дурангийн иж бүрэн аппарат авч өгнө гэжээ

 

2018 оны 05-р сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр болон бусад албаны хүмүүсийг Төрийн ордонд хүлээн авч уулзан Хавдар судлалын үндэсний төв болон Мандал сумын Нэгдсэн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-ээс Мандал, Баянгол, Ерөө сумдад тус төвийн эмч нарын баг иргэдэд үзлэг оношилгоог үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.
Эмч солилцоог бий болгох- Хавдар судлалын үндэсний төвийн эмч Мандал, Баянгол , Ерөө суманд нэг сар ирж ажиллах, тус сумдын эмч нар тус төвд очиж нэг сар ажиллах зарчмаар эмч ажлын байран дээрэ хөгжих, мэргэжлээ дээшлүүлэх нөхцөл бололцоо бий болох юм.
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хүндрэл чирэгдлийг багасгах, орон нутагтаа дурангийн үзлэг оношилгоо эмчилгээг хийдэг болгох үүднээс Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны дурангийн иж бүрэн аппарат авч өгөхөө Ж.Эрдэнэбат гишүүн амаллаа. Тус аппаратыг 2019 ондоо багтаан авах бөгөөд энэ хугацаанд аппаратыг ажиллуулах эмч мэргэжилтнээ сайтар бэлтгэхийг Нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэрт үүрэг болголоо. Ингэснээр орон нутагт дурангийн хагалгаа хийх нөхцөл боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх