Талууд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, тухайлбал бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж, Дарханы дулааны станцын санхүүжилтын асуудал болон эртний түүхт Хархорин хотын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Европын холбоонд Чингис хааны өмнөх болон дараах үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, Д.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Ж.Мөнхбат, Ч.Улаан, Б.Ундармаа , Германы талаас Монгол улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Петр Шаллер, тус улсын бизнес эрхлэгчид болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.