МАН:Тавантолгойн төслийг хөдөлгөнө

МАН-ын бүлгийн өнөөдрийн /05.28/ хуралдаанаар Тавантолгой төслийг хөдөлгөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Засгийн газраас Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4,7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэсэн хувилбарыг бүлэгт танилцуулсан. IPO гаргасны дараа авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж танилцуулга төсөлдөө тусгасан байсан юм. Ерөнхий сайдын зүгээс Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөхийн туд эрх баригч намын бүлгээр хэлэлцүүлж, дэмжүүлэх ёстой гэдгийг хэлж байсан бөгөөд ийнхүү бүлэг дэмжихээр болж байна. Ингэхдээ Засгийн газар судалгаа, тооцоо, хийх ажил зэргээ сайн хийх ёстой гэдгийг бүлгийн гишүүд анхааруулжээ.

МАН:Тавантолгойн төслийг хөдөлгөнө

 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх