Ч.Сарантуяа: Хөдөө орон нутгаар хараар зутарч болзошгүй

Ч.Сарантуяа: Хөдөө орон нутгаар хараар зутарч болзошгүй

Ус цаг уур, орчны хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас цаг агаарын төлөвийн талаар тодрууллаа.

-Энэ жилийнх шиг ийм дулаахан өвөл хэдэн жилийн өмнө болж байв?Энэ сард хүйтрэх төлөв байна уу?

-Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан цас багатай өвөл болж байна. Сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын нутгаар дулааралт эрс эрчимжиж байгаа.  1998-1999 онд шилжих өвөл хэвийн хэмжээнээс харьцангуй дулаахан, хур тунадас багатай өвөл болсон.

-Хөдөө орон нутгаар цас орохгүй байна.Цаашид сар орох төлөв ажиглагдана уу?

-Ихэнх нутгаар  цас  маш бага орж байна. Орлоо гэхэд хур тунадасны хэмжээ ч бага байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нутгийн 50 хувьд л цастай байсан. Өчигдрийн байдлаар л гэхэд цастай нутгийн хэмжээ 10 хувиар буурсан.  Хөвсгөл аймгийн нутгаар цас ихтэй. Өвөлжилт хүндхэн л болж байна.  Бусад нутгаар бол огт цасгүй.  Эдгээр газруудад хүйтний эрч сул байгаа. Цасгүй газрын мал ундны усаар дутагдаж, турж эцэх асуудал үүсэх муу тал бий. Тэгэхээр цасгүй учраас хараар зутарч байж болзошгүй.

-Энэ сард хүйтрэх үү. Цагаан сарын үеэр бууз хөлдөхөөр хүйтэн байх төлөв байгаа юу

-Энэ сарын эхэн хэсэгт дулаахан цасгүй байна. Сүүлийн 10 хоногоос хүйтэрч эхэлнэ.  Өнөөдөр нутгийн зүүн, 17-нд төв болон зүүн хэсгээр хүйтний эрч харьцангуй чангарах төлөвтэй.  Ихэнх нутгаар 20-ноос эхлэн хүйтэн хавсарга салхитай. Өнөөдрөөс төв, баруун, хангайн уулархаг  нутгаар цас орно.  Сарын эцсээр дулаарах төлөвтэй байгаа. Хоёр сарын цаг агаарын урьдчилсан мэдээлэл одоохондоо гараагүй.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх