Б.Цэрэндоржийн гудамжны засвар, тохижилтын ажил өрнөж байна

Хотын дарга Сүхбаатар дүүргийн 4-р хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийтдээ 9000 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугмийн шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Б.Цэрэндоржийн гудамжны засвар, тохижилтын ажил өрнөж байна

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Энэ гудамжийг бид хуучин загвараар нь сэргээхээс гадна орчин үеийн хэв маягийн ногоон байгууламж, Улаанбаатар хотод байхгүй усан оргилуур зэргийг нэмж хийж байгаа. Бүтээн байгуулалтад хот тохижилтын бусад зардлаас 400 сая орчим төгрөг зарцуулсан. Найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад, хамгийн бага зардлаар хийж байна. Ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээв.

Б.Цэрэндоржийн гудамжны засвар, тохижилтын ажил өрнөж байна

 

 

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ "Нийслэл хотод онцлог, жишиг болохоор бүтээн байгуулалтыг бид хийж байна. Энэ хэсэг 25 метр урт, 6х60 өргөнтэй том хэмжээний талбай. Усан сангийн хэсэгт иргэд хог, ундаа усны сав гэх мэт их хаядаг байсан бол одоо сэргээн засварлаж 5 төрлийн хошуугаар ус цацардаг, гэрлийн эффекттэй шинэ шийдэл бүхий усан оргилуур бий болгож байна. Мөн Битлзийн хөшөөнд сэргээн засварлалт хийлээ. Ногоон байгууламжийг хэлбэржүүлж замын хоёр талаар 60 ширхэг гэрэлтүүлэг тавих юм” гэж ярилаа.


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх