Ж.Даваадулам багш: Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггүй

Сошил орчинд энэ зөвлөгөө хүмүүст хүрч, олонх нь дэмжиж, энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнөжээ. МУИС-ийн багш Ж.Даваадуламын сошил орчинд "хит" болоод буй постыг хүргэе.  

Ж.Даваадулам багш: Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггүй

 


 

Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггүй дээ. Онцгой ялгаа байхгүй. Американ скүүл төгссөн хүүхдэд ч, хөдөө суманд төгссөн хүүхдэд ч, хотын захын сургууль төгссөн хүүхдэд ч, олимпиадын аваргад ч, олигтой дүнгүй арайхийж орсон хүүхдэд ч дээд математикийн хичээл зааж явсан багш хүний үг шүү. Яваандаа төгссөн сургуулиараа биш хичээл зүтгэлээрээ ялгараад ирдэг юм. Ер нь
1. Тэвчээртэй
2. Зүтгэлтэй
3. Хөдөлмөрч
4. Хүний үг даадаг, сонсдог
хүн л бусдын өмнө гишгэдэг юм билээ дээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх