"Азийн наадам-2018" -ын дөрөв дэх өдөр Монголын баг тамирчдын болон монголчуудын хувьд гайхамшигтай өдөр боллоo

"Азийн наадам-2018" -ын дөрөв дэх өдөр Монголын баг тамирчдын болон монголчуудын хувьд гайхамшигтай өдөр боллоо.

"Азийн наадам-2018" -ын дөрөв дэх өдөр Монголын баг тамирчдын болон монголчуудын хувьд гайхамшигтай өдөр боллоo

 

Буудлага спортын эмэгтэйчүүдийн 50 м урт бууны 
гурван байрлалаас буудах дасгалд Г.Нандинзаяа 458.8 оноогоор Азийн наадмын рекордыг шинэчлэн , тасархай түрүүлэн, алтан медаль зүүж, Азийн наадмын аварга боллоо. Г.Нандинзаяа наадмын эхний өдөр хийн урт буугаар хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ наадмаас хоёр дахь медалиа авсан нь энэ билээ. Түүнтэй "галын шугаманд" хамгийн хүчтэй өрсөлдөгч нь өөр хэн ч биш бас л манай Монголын тамирчин Ч.Нарантуяа байв. Тэрбээр 451.4 онож, хүрэл медаль хүртсэн Ираны тамирчнаас 10 оноогоор тасарсан. Өмнөх Азийн наадмын аварга болж байсан Ч.Нарантуяа энэ удаа мөнгөн медаль хүртлээ. Шагналын тавцанд хоёр монгол охин алт , мөнгөн медаль зүүн мөр нийлэн зогсож, Алтан соёмбот далбаа маань хосоороо мандлаа даа. Ийнхүү манай баг тамирчид өнөөдрийн байдлаар 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай болоод байна.
Энэ өдрийн баяртай мэдээ ингээд дуусахгүй ээ.

"Азийн наадам-2018" -ын дөрөв дэх өдөр Монголын баг тамирчдын болон монголчуудын хувьд гайхамшигтай өдөр боллоo

 


Эмэгтэйчүүдийн гар бууны 25м дасгалд Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат алтан медаль хүртсэн нь манай Монголтой бас холбоотой. Учир нь түүний хувийн дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн хошрй аварга, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн цомын олон удаагийн аварга, Азийн болон Европын аварга Доржсүрэнгийн Мөнхбаяр юм. " Мөнхийн мэргэн" Мөөгий маань зодог тайлснаасаа хойш Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байсан бөгөөд өнгөрөгч 11 дүгээр сараас эхлэн Рахигийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Рахи Энэтхэгийн буудлага спортын түүхэнд Азийн наадмын аварга болсон анхны эмэгтэй гар бууч болж байна.

"Азийн наадам-2018" -ын дөрөв дэх өдөр Монголын баг тамирчдын болон монголчуудын хувьд гайхамшигтай өдөр боллоo


эх сурвалж "Таванцагариг"

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх