Оросын баг ямар хувцас өмсөх вэ?

Оросын баг ямар хувцас өмсөх вэ?

Олимпийн наадамд улс орнуудын баг тамирчид ямар хувцас өмсөх вэ гэдэг нь бараг л дөрвөн жил хүлээсэн сонин содон мэдээлэл байдаг. Манай хойд хөрш ОХУ-ын баг тамирчид өнгөлөг, цоглог хувцасаараа олимпийн наадмуудыг чимдэг. Энэ зун Рио-гийн олимпод Оросын баг ямар хувцас өмсөх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. ОХУ-ын тамирчин, олимпийн аварга уран гулгагч Татьяна Навка саяхан өөрийн Instagram хуудсаараа дамжуулан айсуй олимпийн гоёлын зураг авалтад оролцсоноо хуваалцжээ. "Оросын авангард” нэртэй олимпийн хувцасны зураг авалтад түүнээс гадна олимпийн аварга Светлана Хоркина, Алексей Немов нар оролцсон байна.

Оросын баг ямар хувцас өмсөх вэ?

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх