Ц.Удвал Азийн наадмын хүрэл медаль хүртэж, манай багийн медалийн тоо 10 боллоо

Индонез улсад энэ өдрүүдэд болж байгаа Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин нэг хүрэл медалийн эзэн тодорлоо.

Ц.Удвал Азийн наадмын хүрэл медаль хүртэж, манай багийн медалийн тоо 10 боллоо

 


Энэхүү тав дахь хүрэл медалийг жиү жицүгийн эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзсэн Цогхүүгийн Удвал Индонезийн тамирчин Жулиа Симоныг ялсан юм.
Ийнхүү Монголын баг өнөөдрийн байдлаар 3 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтай болж 12 дугаар байр эзэлж байна
Эх сурвалж /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх