“Montblanc”-ы цүнх унадаг дугуйн улиралд трэнд болно

Их хотын хөдөлгөөн дунд дугуйг унасан хүмүүсийн цүнхний сонголт голдуу үүргэвч байдаг. Харин үүнийг өөрчлөх сонголтыг дэлхийд алдартай "Montblanc” санал болгож байгаа нь урин дулааны улиралд хит болно хэмээн загварын мэргэжилтнүүд онцолж байна. Гар болон хөлийн хөдөлгөөнд саад болохгүйгээр дугуйдаа бэхлээд аваад явж болох энэ цүнх цэвэр арьсан бичиг хэрэг хийхэд тохиромжтой хэлбэр хэмжээтэй аж. Түүнчлэн дугуйнаасаа буугаад үүрээд эсвэл бариад явчих боломжтой. Дугуйн цүнх Soft Grain-ыг "Montblanc”-ы нэрийн дэлгүүрүүдээс авч болох аж.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх