Сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлана

 Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна. Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно.

 Сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлана

 

Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байна гэжээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх