Жингээ хасах гэж байгаа бол гал тогооны өрөөгөө цэвэрлэхээс эхэл

 

Хаврын улирал ирж байгаатай зэрэгцээд жингээ хасаж гоолиг сайхан харагдахыг хүсэхгүй хэн байх билээ. Хэрвтээ тийм бол гал тогооноосоо эхэл хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Цэвэрхэн цэмцгэр гал тогооны өрөө таны сэтгэл санааг өргөөд зогсохгүй улмаар эрүүл мэнд, илүүдэл жингээс салгана. Гал тогооны өрөөний цэвэрлэгээний ажил нь калори шатаах нэг сайхан арга бөгөөд цагт 240 ккал алга болгодог гэнэ. Түүнээс гадна ирээдүйд бий болох магадлалтай өөх тос калорийг алга болгоно гэдэг нь чухал бөгөөд шинэ мэдээлэл аж.

Судлаачид 100 эмэгтэйг хоёр хэсэг болгон эхнийхийг хуучин сонин, угаагаагүй сав суулга овоорсон бохир гал тогоонд, хоёр дахь хэсгийг нь цэвэрхэн гал тогоонд байлгах туршилт хийжээ. Дараа нь тэднийг яг адилхан жигнэмэг, лууван бүхий зуушаар дайлахад бохир гал тогоонд байсан бүлгийнхэн дунджаар 103 ккал бүхий жигнэмэг сонгож байсан бол цэвэрхэн гал тогоонд байсан эмэгтэйчүүдийн сонголт 38 калори байжээ.

Австралийн баруун Уэльсийн их сургуулийн доктор Ленни Вартеньен "Эмх замбараагүй орчин нь хүнийг өөрийгөө хянах хяналтыг сулруулж байдаг бөгөөд энэ нь ялангуяа дэглэм барихад маш муу нөлөөтэй” гэж судалгааны ажлынхаа үр дүнгийн талаар хэлсэн байна.

 

Жингээ хасах гэж байгаа бол гал тогооны өрөөгөө цэвэрлэхээс эхэл

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх