У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.  

У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ

 

Тэрээр нийгэмд шударга ёс тогтоох, МАНАН бүлэглэлийг зайлуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Гэхдээ зарим үед хуулийн болон эрх мэдэл нь хүрэхгүй байгааг хэлэв.

60 тэрбумын гэх хэрэгт орооцолдсон М.Энхболд, УИХ дахь бүлгээ удирдаж чадаагүй Д.Хаянхярваа,  ажлаа хангалттай хийж чадаагүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирач С.Батболд нарыг ажлаа өг гэсний хариуд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсныг буруутгалаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн төрийн  мөнгөөр баяжсан, гэр бүлээрээ нийлж төрийг төрлийн алба болгосон, уул уурхай, тендер зэргээр баяжсан хүмүүс гэв.

60 тэрбум, "Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, Стандарт банк, нэр бүхий бондууд, концестой холбоотой асуудлуудыг шалгаж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага ажлаа хийж чадахгүй байгаа нь УИХ-ын дарга М.Энхболдтой шууд холбоотой гэлээ.

Хэдийгээр нийгэмд бухимдал багагүй байгаа ч ард иргэдийг гудамж, талбайд гарч үймээн самуун үүсгээсэй гэж бодохгүй байгаагаа Ерөнхий сайд хэлэв. Иргэдийг амгалан тайван байлгая гэвэл УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар ажлаа өгөх ёстой гэлээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Хууль зөрчиж авсныг нь хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Удахгүй болох намын Бага хурлаараа ч авч хэлэлцэнэ гэлээ.

Цаашид намуудад байгаа шударга хүмүүсийг эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө нэгдэж хамтран зүтгэхийг уриаллаа. Мөн хувь хүний хувьд парламентын засаглалыг дэмждэг гэдгээ хэллээ.

У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ

 

 

Тэрээр мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахын тулд шударга ёс юу юунаас чухал байгааг тэмдэглэв

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх