ТҮҮХИЙГЭЭРЭЭ ХИЛ ДАВДАГ ТҮҮХИЙ ЭДИЙН “ХӨЛИЙГ ТУШИХ” ГАРЦ БАЙНА УУ

Дэлхий дахинд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын цуурай хадаж, хаа хаагүй энэ хувьсгалд бэлтгэж байна. Монголчууд бид ч энэ хувьсгалаас хоцрох ёсгүй бөгөөд үүний тулд аж үйлдвэрлэл тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарыг төрөөс бодлогоор дэмжиж, тэднийг хүчирхэгжүүлэхэд анхаарах учиртайг үндэсний үйлдвэрлэгчид ярьдаг.

ТҮҮХИЙГЭЭРЭЭ ХИЛ ДАВДАГ ТҮҮХИЙ ЭДИЙН “ХӨЛИЙГ ТУШИХ” ГАРЦ БАЙНА УУ

 

Тэд төрөөс чухам ямар дэмжлэг хүсч буйг ярихын өмнө төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарт хүч үзэн зүтгэж буй үйлдвэрлэгчдийг яаж дэмждэг талаар тодруулсан юм. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар энэ асуултад "Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гэж УИХ-аасбатлагдсан бодлогын баримт бичиг бий. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих, "Үйлдвэржилт 21:100”, "Ноолуур” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хөнгөн үйлдвэр,ЖДҮ-үүдийг хөгжүүлэх чиглэлээр татварын хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн гааль НӨАТ-ыналбан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тодорхойдэмжлэгүүдийг үзүүлэхийн хамт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Азийн хөгжлийн банк,Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийнхөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг олгодог. 2016 онд боловсруулах шатны үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг дөрвөн салбарын татварыг 90 хувиар хөнгөлсөн. Энэ мэтчилэн төрөөс үйлдвэрлэгчдэд татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа” гэсэн хариултыг өгсөн.

М.Энх-Амар даргын ярьснаар Эмээлтэдбаригдах Аж үйлдвэрийн парк, Налайхад босох Барилгын материалын аж үйлдвэрийн парк ашиглалтад ороход хөнгөн үйлдвэрийн салбарт нэлээд өөрчлөлт гарна гэж харж байгаааж.Нийслэлийн хоёр захад барьж буй энэхүү хоёр аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг бүхзүйлнь бэлэн болчихсон. Дэд бүтцийг нь бий болгоход шаардлагатайхөрөнгө санхүүг шийдчихвэл ядах юмгүй босчих юм байна.

Энэ бол үйлдвэрлэгчдийн хүсэн хүлээж буй бүхний нэгээхэн хэсэг. Төлөвлөснөөрөө босоод үйл ажиллагаа нь жигдэрчихвэл аж үйлдвэрийн тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд томоохон дэмжлэг болох нь дамжиггүй.

ТҮҮХИЙГЭЭРЭЭ ХИЛ ДАВДАГ ТҮҮХИЙ ЭДИЙН “ХӨЛИЙГ ТУШИХ” ГАРЦ БАЙНА УУ

 

Учир нь манай улс нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүр ордог. Тэр хэрээр малаас өгч буй ашиг шим мах сүүгээр хязгаарлагдахгүй. Хүн амынхаа хэрэгцээг өлхөн хангах нөөц бий ч хөнгөн үйлдвэрийн гол багана мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараас бэлтгэж байгаа түүхий эд эцсийн бүтээгдэхүүн болдог нь цөөн. Голдуу л анхан шатны боловсруулалт хийгдээд хил "давчихдаг”. Хэдийгээр манайд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд бий ч гарч байгаа бүгдийг бүрэн авч бүтээгдэхүүн болгоход хүчин чадал нь хүрэлцэхгүй. Жилд бид 9000 тонн ноолуур, 30 мянган тонн ноос угааж, самнаад урагш хил давуулж байгаа нь үүний гол нотолгоо. Мөн манай улс жилдээ 600-700 мянган ширхэг үхрийн шир бэлтгэдэг. Үүнийхээ 30-аадхан хувийг дотооддоо боловсруулж, бусад нь хилийн дээс ”алхаж” эргээд бидэндээ өндөр үнэтэй, гадны шошготой ганган бүтээгдэхүүн болоод ирдэг нь бодит үнэн.

Тиймээс энэ салбартгадныхөрөнгө оруулалтыг зайлшгүй татах шаардлагатайг бодлого боловсруулагчид ярьдаг. Энэ бол нэг гарц. Гадныхөрөнгө оруулагч дэвшилтэд технологи, өндөр үр ашиг бүхий тоног төхөөрөмж ашиглан манайтүүхий эдээр өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг хангасан үйлдвэрлэл эрхлэх боломжийг нь нээж өгөхөд болохгүй зүйл үгүй гэсэн. Ингэснээр хагас боловсруулагдаад экспортод гарч байгаа түүхий эдийгэцсийн бүтээгдэхүүн болгож гадагшаа гаргах боломж бүрдэх төдийгүй одоо үнэгүй шахам байгаа малын гаралтай түүхий эд үнэд орох сайн талтай юм.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх