Голомт банкны хувьцаа эзэмшигч Д.Баясгаланг саатуулжээ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2019.01.21/ "Голомт” банкны гол хувьцаа эзэмшигч Д.Баясгаланг баривчлан, 461 дүгээр ангид саатуулжээ.

Голомт банкны хувьцаа эзэмшигч Д.Баясгаланг саатуулжээ

 

"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд телевизэд өгсөн хоёр удаагийн ярилцлагадаа Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон "Голомт" банктай холбоотой мэдээлэл өгсөн. Т.Ганболдын ярилцлагадаа онцолсон баримтын дагуу Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл Д.Баясгаланг Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж эхэллээ.

Прокурорын зөвшөөрөлтэйгөөр АТГ өчигдөр Д.Баясгалангийн албан өрөө болон хувийн байруудад нэгжлэг хийсэн байна. Улмаар байцаалт авч дууссаныхаа дараа буюу орой нь цагдан хорьжээ.

Д.Дорлигжавын хэрэгт холбоотой дөрвөн сая ам.долларыг "Алтандорнод Монгол"-ын Т.Ганболд "Голомт" банкаар дамжуулсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Д.БАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

"Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан 1968 онд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.

ТИС-ийн геологи, инженерийн анги болон Голландын Маастрихтын Их сургуулийн бизнесийн удирдлагын анги төгссөн.

1993-1996 онд "Бодь" группын ТУЗ-ийн дарга

1996-2007 онд "Голомт" банкны Ерөнхий захирлаар ажиллаж байсан.

"Голомт” банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн 59 тоот тушаалаар 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх