Г.Баясгалан: Хотын даргад нэр дэвшигчийг батламжлуулах хүсэлтээ ирүүлээгүй

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргаар С.Мөнхчулууныг дэмжиж батламжлах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн.

 

Энэ талаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгалан  "Одоогоор Ерөнхий сайдаар батламжлуулах хүсэлтээ ирүүлээгүй байна. Хотын даргад томилогдсон хүн наад зах нь Татварын ерөнхий газарт ямар нэг өргүй байх гэх мэтчилэн бичиг баримтаа бүрдүүлэх ёстой. Тиймээс энэ материалаа хангахаар удаж байж магадгүй. Нэр дэвшигч хуульд заасан үндэслэл бүхий шаардлагыг нь хангаж байна гэж үзвэл нийтийн алба, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдээллийг бидний зүгээс АТГ-т хандаж гаргуулж авна. Шаардлага хангасан эсэх асуудал тодорхойгүй байхад бид энэ асуудлыг шалгуулахгүй. Ерөнхий сайд татгалзаад хуулийн дагуу дахин нэр дэвшигчийг оруулж ирсэн тохиолдолд тав хоног гэж заасан байдаг. Ерөнхий сайд батламжлаагүй тохиолдолд дахин нэр дэвшигч орж ирвэл тухайн нэр дэвшигчийг шууд томилно гэсэн буруу ойлголт яваад байх шиг байна. Орон нутгийн өөрөө удирдах, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харьцааг ялгаж, салгасан хуулийн зохицуулалт бий. Түүний дагуу л явж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх