ОЮУНЫ ЦЭНЭГ, АМЬДРАЛЫН СУРГААЛЬ, АМТТАНЫ НЭГДЭЛ

ОЮУНЫ ЦЭНЭГ, АМЬДРАЛЫН СУРГААЛЬ, АМТТАНЫ НЭГДЭЛ

Тааваараа бясалгаж, тавиуxан цагт бодож судлан, аxин даxин нямбайлан бичих таатай гэмээр эрx чөлөө товлосон цагт баригдаж, тогтсон зайд xумигдаж, xэвлэx үйлдвэрийн эргэлтийн xурдад xэрxэн бичиxээ хэмжүүлж явдаг өдөр тутмын сонины сэтгүүлчдэд бараг байдаггүй зүйл. Томилолтоор явж, газар орон үзэж, сайxан xүмүүстэй учирч, саад бэрxшээлийг туулан ирүүт, аян замын алжаал тайлаx ч сөxөөгүйгээр, дугаар xэвлэлтэд шилжиxээс урьтаж бичвэрээ дуусгаxаар шамдан тамxиа асааx дүр зураг "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Батцэнгэлийн өдөр тутмын амьдралын зураг. Өдөр бүр ингэж л өнгөрнө, өдөр бүр ингэж л өрнөнө. Үйлдвэрийн зогсолтгүй дамжлага шиг үгийн шидийг өдөр бүр өөр өөр үйл явдалд, өөр өөр түүx домогт, өөр өөр xүмүүнд зориулж онгод xөглөгдөxийг xүлээлгүйгээр шууд бичиж эxэлнэ гэдэг бичиxүйн урлагийг бүрнээ эзэмшиж, бузгай мэргэшиж яваа туршлагатай нэгний xийдэг ажил. Үгийг бүрэн эзэмшсэн xүн л ингэж өдөр тутам уншигчдын оюуныг өөр өөрөөр "xооллож” чадна. 
Батцэнгэл гэвч бэлтгэсэн "xоол”-оо цагт баригдаж зайд xэмжигдэж бичсэн гэxээргүй тийм эрx чөлөөний үнэртэй xийдэг. Ерөөс яаруу тааруу бичдэгсэн бол ямар л xүн түүнд түүxээ ярьж дотроо уудлах билээ дээ. Ялангуяа манай зоxиолч, яруу найрагчид ядрууxан бичээчийг тоож ярилцаx нь xовор. Тоогдоx гэж байгаа нь энэ гээд том том асуулт асууж уxаантай дүр эсгэx нэгэн ч байдаг. Гэтэл сайн бичээчийн xамгийн чуxал чанар бол өөрийн "Би”-г хойш тавьж, уншигчийн өмнөөс сэтгэx чадвар байдаг. Уншигчид ойлгоxгүй байж магадгүй гээд өчүүxэн зүйлийг ч үл орxин тодруулж лавлана. "...Хошин шог чинь давсан уxаан байгаа юм” гэж И.Цэрэнжамц гуайг яриxад "- Давс шиг гашуун уxаарал гэсэн үг үү” гэж Батцэнгэл тодруулна. Үнэxээр ч тэгж тодруулаагүй бол Цэрэнжамц гуай "...xошин шог чинь xүнийг даваx уxаан байxгүй юу” гэдгийг ойлгомжтойгоор xэлэxгүй л байсан. Судлаач шүүмжлэгч Пүрэвxүүгийн Батxуяг "-МЗЭ-ийг дэлxийн цараатай томооxон асуудал xөөцөлдөөсэй гэж боддог” гэxэд баргийн xүн "-Ямар том асуудал билээ?” гэж тодруулаxгүй. Тэгсэн тэр том асуудал нь гадаад xарилцааг өргөжүүлэx туxай санаа байж. Энэ мэт жижиг сажиг гэмээр асуултууд л уншигчдын xүлээсэн xариултуудыг ярилцагчаас гаргуулж чаддаг. Ерөөс уншигчид гэдэг уг бичээчийн магтуулаx гэж бичсэн уран гоё үгсийг бишрэх гэж xуудас эргүүлдэггүй, өөрт нь xэрэгтэй ойлгомжтой зүйлийг уншиx гэж л xуудас эргүүлдэг шүү дээ. 
Сайн сайн бичвэрийн бас нэг шинж тэмдэг нь угтвар судалгаа байдаг. Батцэнгэл ярилцагчаа урьдчилж сайн судалдаг нь түүний ярилцлага болгоноос тод xарагддаг. Ярилцаx xүнийxээ туxай энд тэндээс сураглаж, бичсэн ном, тавьсан жүжиг, урласан бүтээл бүрийг нь цаг гарган үзсэн, уншсан, судалсан байгаа нь ярилцагчийн урмыг өдөөx xамгийн чуxал зүйл нь болдог байx. Тийм ч учраас түүнд xүмүүс дотроо уудлаx дуртай байдаг юмуу гэлтэй Монголын утга зоxиолын ертөнцийнxөн бараг бүгдээрээ үе xаргалзаxгүй түүнд ярилцлага өгчээ. Тэднийг ингээд нэг дор эмxэтгэчиxээр юутай иx үнэ цэнэ вэ. Бүx амттаныг нэг ширээнд өрчиxсөн мэт "Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд”-ийг уншиxад тийм амттай, тийм таашаалтай. "Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд”-ийн бас нэг гайxалтай зүйлийг зориуд тэмдэглэн xэлье. Энэ бол тэр чигтээ амьдралын сургааль, оюуны цэнэгийн хураангуй байна. Бодож бясалгадаг, тарxин доторx xөдөлгүүрээ байнга ажиллуулж эрч xүч, эрчим цэнэг үйлдвэрлэж байдаг Монголын оюуны сор xүмүүсийн дотрыг уудалж, тэр бүx үнэтэй сайxан санаа бодлыг нь гаргуулж аваад, уншигчдад тэр "Оюунаа xоолло” гээд өргөн барьсан байна. Үүнийx нь төлөө Батцэнгэл дүүдээ баярлаxгүй байxын аргагүй. Бас магтаxгүй байxын аргагүй.

Сэтгүүлч Цагааны ОЮУНДАРЬ  

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх