Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм үндсэн хууль зөрчсөн

Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм үндсэн хууль зөрчсөн

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /03.11/ ээлжит бусаар хуралдлаа.  Хурлын дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат  мэдээлэл хийсэн юм.  Тэрээр "Засгийн газар "Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь сайн хэрэг. Гэхдээ нэг талын мэдээллээр олон нийтийн тархийг угааж болохгүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй хамт сэтгүүлчдэд тараасан материал дунд ОХУ-ын "Ростех” компанийн захирлаас ирсэн захидал бий. Энэ захидлыг орчуулахгүйгээр тараасан байна лээ. Орчуулгыг нь хийж тараахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардаж байна. Энэ захидалд Монгол Улсын Засгийн газар яагаад өөрөө "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй болсны хариулт бий. Учир нь, "Ростех” компани уг захидалдаа "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахын тулд ажлын 12 хоногийн дотор төлбөр төлөхийг шаардсан юм. Энэ захидал 2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Яг хэзээ ирснийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шүүгээд олох боломжтой. Ажлын 12 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар босгож чадах уу, үгүй юү гэсэн асуудал үүссэн юм. "400 сая ам.доллар босгоод авчих байсан юм” гээд ярихад амархан л даа. Гэвч ярих хийх хоёрын хооронд асар том зөрүү байдгийг ойлгох хэрэгтэй” гэв.  Мөн тэрээр Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр”-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх