ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх газар 2016 оноос Швейцартай ажилласаар ирсэн

ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх газар 2016 оноос Швейцартай ажилласаар ирсэн


 УИХ-ын даргын Швейцарт хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд С.Баярцогтын оффшор дансны гүйлгээний хуулгын мэдээллийг авчирсан гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдээд байгаа.

Тодруулбал, УИХ-ын даргын айлчлалын хүрээнд тус улстай оффшор бүсийн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрсний дүнд Швейцарын Credit Suisse AG банк дахь С.Баярцогтын доллар, еврогийн нийт таван дансны 2008-2013 он хүртэлх гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг авсан гэнэ.

Энэхүү мэдээллийг Монголын талд ГХЯ-р дамжуулан АТГ-т хүлээлгэж өгсөн гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн. Мөн цаашид энэхүү хэргийн эзэн холбогчдыг тогтоох үүнтэй холбоотой мэдээллийг тус улсаас дахин өгөхөд бэлэн гэсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр "Миний мэдэхийн 2016 оноос прокурор, АТГ яг энэ асуудлаар Швейцартай ажилласаар ирсэн. Нуугдмал, гадаад улстай холбогдсон шалгалтаа ил зарлаж хийдэггүй нь хуулийнхныг юм хийгээгүй мэт буруутгах үндэслэл биш шүү дээ гэж мэдэгдээд байна.

 

ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх газар 2016 оноос Швейцартай ажилласаар ирсэн


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх