ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хуралд өнөөдөр /2019-04-23/ оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. 
Улсын хэмжээгээр 105 700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн статистик бий. Тэдний 44,4 хувь нь төрөлхийн, үлдэх хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Тиймээс цаашдаа олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх онцгой анхаарал хандуулах шаардлага байна. 
Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь буюу 30 мянга гаруй нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гээд заачихсан байгаа. Энэ заалтыг биелүүлээгүй бол сар бүр ажлын байрны төлбөрийг ХЭДС-д төлөхөөр заасан. 

Гэвч хуулийн энэ заалтын хэрэгжилт хангалтгүй. Тодруулбал манай яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгаагаар 25-аас дээш ажиллагсадтай аж ахуйн нэгж байгууллага 5230 байгаагаас 39,4 хувь нь буюу 2061 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байна. Эдгээрийн 41,9 хувь нь буюу 863 нь хуульд заасан квотын дагуу, үлдсэн нь хуульд зааснаас цөөн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байна. Цөөн хүн ажиллуулдаг болон огт авч ажиллуулдаггүй 4367 аж ахйун нэгж байгууллагын 300 орчим нь хуулийн дагуу ажлын байрны төлбөрийг ХЭДС-д төвлөрүүлдэг нь жилдээ 1,0 тэрбум орчим төгрөг болдог юм. Тус сангийн дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан ажиллуулж жилдээ 4,0 гаруй тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулдаг. Гэтэл орон нутгийн зарим удирдлага төсвийн боломжгүй байдлаас шалтгаалаад хуульд зааснаар ажлын байрны төлбөр төлж чаддаггүй гэсэн тайлбар хэлж байна билээ. Уг нь бидний зорилго ажлын байрны төлбөр төлүүлэхэд биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын тогтмол ажлын байраар хангах, тэднийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь таарсан хүртээмжтэй орчныг бий болгох, ажил олгогч, олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэхийг зорих юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх