Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоое. Энэ бол хүн бүрт хамаатай

 

Хөдөлмөрийн сайдын 2016 оны

...дугаар сарын . . . –ны өдрийн

. . . дугаар тушаалын хавсралт

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН

АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1 Насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" – д тусгагдсан ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

 

1.2 Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад дурдсан ажлуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан насаар ойлгоно.

 

1.3 Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай дор дурдсан хөдөлмөрийн нөхцөл, ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно.

 

1.4 Энэхүү жагсаалтыг өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, байгууллагаболон хувь хүмүүс нэгэн адил мөрдөж ажиллана.

 

1.5 Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хийж буй ажлууд уг жагсаалтад хамаарахгүй.

Хоёр.ХОРИГЛОХ АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦӨЛҮҮД

 

2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлагаMNS4990:2015 стандартын шаардлагыг хангаагүй ажлын байранд ажиллахыг хориглоно.

2.1.1Цемент, асбест, шилэн хөвөн, нүүрс, органик тоос, тоосжилт бүхий орчин

2.2 Химийн хорт болон аюултай бодис, тэсрэх, шатамхай материалтай харьцах, зөөвөрлөх ажил:

2.2.1 Химийн хорт болон аюултай бодистой харьцах, зөөвөрлөх ажил

2.2.2 Галд шатамхай, тэсрэх бодистой харьцах, зөөвөрлөх ажил

2.2.3 Хлорын болон хорт хийтэй харьцах, зөөвөрлөх ажил

 

 

 

 

2.3Цацраг идэвхит болон биологийн идэвхит бодистой харьцах бүх төрлийн ажил

2.4Суурилагдсан тоног төхөөрөмж, эргэлдэх машин механизм болон даралтат сав, хийн зуухтай орчин бүхий ажил

2.5Насанд хүрээгүй хүний гараар өргөх, зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

2.5.1 16 нас хүртэл : эрэгтэй 8 кг-аас дээш

эмэгтэй 5 кг-аас дээш

2.5.2 16-18 нас эрэгтэй 16 кг-аас дээш

эмэгтэй 10 кг-аас дээш

/ Монгол Улсын стандарт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Өргөх зөөх ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS4970:2000 –ийг баримтална./

Гурав. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД,

ЁС СУРТАХУУН, АЮУЛГҮЙ БАЙДАЛД НИЙТЛЭГ АЮУЛТАЙ

АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ

Салбар, дэд салбар

Хориглох ажил мэргэжил/ажлын байр

3.1 ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР

3.1.1

Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ан агнуур болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа

1) Мал нядалгааны газар

2) Мал угаах, туулгах үйл ажиллагаа

3) Эмнэг сургагч

4) Амьтан сургагч

5) Зөгий үржүүлэгч

6) Шувуун аж ахуйн ажилтан

7) Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах

8) Өөрийн төрсөн гэр болон төрсөн ах, эгч, эмээ, өвөөгөөс бусад айлд амьдарч, мал маллах

9) Газар тариалангийн механикжсан ажил

 

3.1.2

Ойн аж ахуй, мод бэлтгэл

10) Хараа хяналтгүйгээр ойн дагалт нөөцийг

цуглуулах ажил

11) Хортон шавьж устгагч

12) Мод бэлтгэгч, хөрөө рамчин

13) Сүхээр мод мөчирлөгч

3.1.3

Загасны аж ахуйн ажилтан, анчин, урхичин

14) Загасчин, загасны аж ахуйн туслах ажилчин

15) Анчин

3.2 УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

3.2.1

1) Чулуун, хүрэн нүүрс олборлолт

2) Газрын тос, байгалийн хий олборлолт

3) Металлын хүдэр олборлолт

4) Давс олборлолт

5) Бусад ашигт малтмал олборлолт

6) Гар аргаар алт болон бусад үнэт металл олборлох үйл ажиллагаа

7) Уул уурхайн олборлолтын туслах үйл ажиллагаа

3.3 БАРИЛГА

1) Барилгачин

2) Өрөгч, угсрагч, түүнтэй адилтгах бусад ажилтан

3) Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй адилтгах бусад ажилтан

4) Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан

5) Будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажилтан

6) Туслах ажилтан, барилгын туслах

7) Туслах ажилтан, барилгын талбайцэвэрлэгч

8) Буулгах/нураах ба барилгын талбай бэлтгэх ажил

9) Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил

3.4 БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

1) Тамхины үйлдвэрлэл

2) Архи, пивоны үйлдвэрлэл

3) Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4) Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

5) Хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа

6) Кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

7) Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

8) Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

9) Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

10) Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

11) Металл үйлдвэрлэл

12) Машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл

13) Компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

14) Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

15) Дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

16) Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл

17) Тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл

18) Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ

3.4.1БУСАД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

Бүх төрлийн суурилагдсан болон механикжсан тоног төхөөрөмжүүд, технологийн зориулалттай болон ердийн машин механизмууд, байнгын гар ажиллагаатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн дамжлагын бүх төрлийн ажил:

1) Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх жигнэх, шарах зуухтай харьцах ажил

2) Ундааны үйлдвэрлэлд эргэлдэх машин механизм, тоног төхөөрөмжтэй харьцах ажил

3) Үр тариа, малын тэжээлийн үйлдвэрлэлийн явц дахь тээрэмдэх, савлах ажил

3.5 УС ХАНГАМЖ; БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН

МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1) Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах ажил

2) Аюултай болон аюулгүй хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, ялгах, цэвэрлэх ажил

3) Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах ажил

 

3.6 БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

1) Авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил

2) Цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ

3) Шатах, тослох материал түгээх ажил

4) Муудсан жимс, ногоо ангилан ялгах ажил

5) Ачаа өргөж зөөх, буулгах ажил

3.7 ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1) Тээврийн туслах үйл ажиллагаа

2) Төмөр замын ачиж буулгах ажил

3) Нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор

3.8 ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

1) Зочид буудал, дэн буудлын бүх төрлийн ажил, зочдод бараа бологч

2) Баар, цэнгээний газар, шөнийн клуб, сауны газарт ажиллах бүх төрлийн ажил

3) Тайчих үзүүлбэр үзүүлэгч

4) Массажийн үйлчилгээ үзүүлэгч

3.9 ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1) Өөрийн төрсөн ах,эгч, эмээ, өвөөгийн гэрээс бусад айлд байрлан ажиллаж буй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч

2) Сэтгэцийн, халдварт, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа

3.10 УРЛАГ ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ

1) Казино, мөрийтэй тоглоомын газарт ажиллах бүх төрлийн ажил

2) Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

3) Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил

 

 

3.11 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

1) Цогцос хадгалах, шарил занданшуулах

2) Нийтийн бие засах газрын цэвэрлэгээ

3) Алт мөнгөний дархан

4) Онцгой байдлын, гамшгийн болон үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах

5) Хими цэвэрлэгээний газрын цэвэрлэгч бодистой харьцах

6) Боолтын бохир материалтай харьцах

7) Мансууруулах үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах

 

 

 

 

 

 

Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоое. Энэ бол хүн бүрт хамаатай

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх