Б.Хурцыг суллахгүй

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдаагийнхан саатуулсан. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 15 хоног саатуулах шийдвэрийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан.

Б.Хурцыг ийнхүү 15 хоног саатуулах болсныг хэвлэлийнхэн "С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа" гэж мэдээлж байгаа ч энэ бол шалтаг төдий бөгөөд улс төрийн захиалгат үйл явц гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг шийдэх шүүх хурал энэ сарын 8-нд буюу маргааш болно. Гэвч энэ удаад түүнийг суллахгүй, харин ч үргэлжлүүлэн хорих захиалгат ажиллагаа хэдийн эхэлсэн тухай яриа Төрийн ордонд өрнөж байна. Нэр бүхий улстөрчид хуулийнханд "Б.Хурцыг үргэлжлүүлэн хорино шүү" гэх "даалгавар" өгөхтэй зэрэгцэн хэвлэлүүдээр "Б.Хурцыг суллах гэж байна" гэх захиалгат мэдээ зориуд тараад эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, ТЕГ-ын экс даргыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх хурлыг даргалах шүүгчийг өчигдөр гэнэт сольсон юм байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх