Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана

Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ.

Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана

 

Санхүүжилтэд бэрхшээл учрахгүй бол энэ оны 11 дүгээр сарын нэгэнд  эхний 20 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж гүйцэтгэгч компаний удирдлагуудад хэлэв. Зам барилгын ажлын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтад оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрээр хэлэхдээ, энэ зам "Түүхэн аялал жуулчлал”-ын үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт "Өндөрхаан”, "Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулна. Иймд гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэхийн хирээр Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно гэлээ.

Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана


 

Чанарын шаардлагад нийцээгүй автозам хоёр жилийн ч насжилтгүй, борооны усанд урссан жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ нь монголчууд чанаргүй, гадныхан сайн хийдэг гэх  ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. "Түүхэн аялал жуулчлал” нь Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатнаа даллан дуудах өргөн хүрээг хамарсан  асуудал юм. Ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулаарай. Та бүхэнд би итгэж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх