Налайхын замын ажлыг цаг хугацаанд нь дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгѳрсѳн долоо хоногт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, түр замын усалгаа, арчилгааг байнга хийж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбоотой асуудлыг шийдсэн. Харин ѳнѳѳдѳр ѳгсѳн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь үзэж танилцлаа.

Налайхын замын ажлыг цаг хугацаанд нь дуусгах үүрэг өглөө


Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсэж, зорчигч, тээврийн хэрэгслүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэвээр байгаа тул Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргах, мөн шороон замын тоосжилт дарах тусгай бодис ашиглах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Энэхүү автозамын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хотын дарга эл бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж буй компанийнхантай уулзаж, ажлыг стандартын дагуу чанартай, товлосон хугацаандаа багтааж шуурхай хийж гүйцэтгэхийг даалгав.



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх