“МОНГОЛ ТӨРИЙН ИХ ХУРАЛДАЙН ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ Биндэр сумын нутагт байрлах "Монгол төрийн Их хуралдайн орд өргөө” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

“МОНГОЛ ТӨРИЙН ИХ ХУРАЛДАЙН ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАВ

 


Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын шийдвэр гарсны дагуу уг цогцолборыг тус суманд барих ажил эхлээд байна. Энэхүү түүхэн цогцолборыг байгуулах төслийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ анх санаачилж, Байгаль орчин аялал жуулчлалын яам дэмжин ажиллаж байгаа юм.
Цогцолбор баригдаж буй энэхүү газарт 1206 онд Чингис хаан Их хуралдайгаа зарлан хуралдуулж Их Монгол улсыг анх байгуулсан түүхтэй. Монгол төрийн гал голомт, түүхэн дурсгалт газар учраас гадаад, дотоодын жуулчдын зорьж ирэх газар болно гэж уг төслийг санаачлагчид тооцож байна. Цогцолборын дотоод засал, нарийн чимхлүүр ажлуудыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Д.Төртогтох гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан "Мөнх өргөө” ХХК ирэх намар ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцыг УГЗ Д.Төртогтох, төслийн багийн удирдагч Н.Батбаяр нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дэлгэрэнгүй танилцуулсан. Ерөнхий сайдын хувьд төслийн багийнханд амжилт хүсээд барилгын чанарт анхаарч, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг хүссэн юм.

“МОНГОЛ ТӨРИЙН ИХ ХУРАЛДАЙН ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАВ

 


Мөн тэрээр, "Хэнтий аймаг бол түүхэн аялал жуулчлалын бүс болж байгаа. Энэ нөлөөлсөн үү, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт 2019 онд маш их нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Хэнтий рүү одоо анхаарлаа хандуулаад эхэлсэн гэсэн үг. Энэ хүрээнд аймгийн хэд хэдэн суманд томоохон цогцолборыг байгуулна. Хэнтий аймгийн Орон нутгийг судлах музейн барилгыг ирэх онд шинээр барина. Олон улсын чанартай, хоёр нисэх буудлыг Хэнтий аймгийн төвд болон Дадал суманд байгуулах гэж байна. Чингис хот-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл 20 гаруй км авто замын ажлыг эхлүүлсэн. Тэгэхээр их эзэн Чингис хаан, Монголын нууц товчоо, Их Монол улсын буурал түүх оршсон энэ аймаг руу чиглэх гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Алсдаа Ульхан боомтоор ОХУ-ын Чита мужтай авто замаар холбогдож, Монгол туургатныг Хэнтий аймаг, зүүн бүс нутаг руу татах боломж бүрдэнэ. Гадаад, дотоодын жуулчид ирээд үзэх зүйл ховор байдаг. Тиймээс үүнд одоо онцгой анхаарч хөрөнгө мөнгө гаргах, бодитой бүтээн байгуулалт хийх цаг нь болсон.
Монголын төр улс анх үүссэн энэ газарт томоохон цогцолборыг барьж, хожмын үр хойчдоо түүхэн өв үлдээх нь Засгийн газрын үүрэг. Энэ том цогцолборыг зорьж ирэх түүхэн аялал жуулчлалын жим эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Жилдээ нэг удаа УИХ хүндэтгэлийн чуулганаа энд хуралдуулах ч боломжтой” хэмээн онцоллоо.

“МОНГОЛ ТӨРИЙН ИХ ХУРАЛДАЙН ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАВ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх