ОНОН ГОЛД 150 МЕТР УРТ ГҮҮР БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хэнтий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар Баян-Адарга суманд Онон гол дээгүүр тавигдах 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслолд оролцов.

ОНОН ГОЛД 150 МЕТР УРТ ГҮҮР БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 


Улсын төсвийн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах тус гүүрийн ажлын гүйцэтгэгчээр "Ган гүүр” ХХК шалгарсан бөгөөд өнгөрсөн 4-р сарын 12-ны өдрөөс бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Гүүрийг 2020 оны 10-р сарын 31-нд ашиглалтанд хүлээлгэж өгөх гэрээг талууд байгуулсан бөгөөд ЗТХЯ захиалагчаар, "Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах юм.
"Олон жилийн турш Баян-Адарга суманд Онон гол дээгүүр гүүр барих асуудал яригдсан. Миний мэдэхийн 90-ээд оноос л нутгийн иргэд хүсэлт гаргаж, олон засаг дамжиж шийдэгдэхгүй явсан. Одоо бодит ажил болж байна. Энэ гүүр ашиглалтанд орчихвол түүхэн аялал жуулчлалын бүс, тэр дундаа Дадал сумтай шууд холбогдох боломжтой болно. Мөн Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор Засгийн газраас шийдвэр гаргасан учраас иргэдийн урсгал нэмэгдэх, Онон голыг гаталж чадахгүйгээс тойрох, хугацаа алдах бэрхшээл арилна. Онон голын хоёр талд олон жил болсон орон нутгийн иргэд, малчдын хувьд ч өдөр тутмын ахуй амьдралд нь хүртэл маш хэрэг болно.” хэмээн тус гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслолд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолсон юм.
"Ган гүүр” ХХК-ийн зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж уг гүүрийн ажлын явцад ямар нэгэн хүндрэл гарахгүй бол гэрээт хугацаанаас өмнө ашиглалтанд оруулах боломжтой хэмээн ярилаа.

ОНОН ГОЛД 150 МЕТР УРТ ГҮҮР БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх