ИЗНН-ын ханш унажээ

Лам олдохгүй бол буцахдаа зална гэж нэг үг байдаг даа. Энэ үгийг өнөөдөр Иргэний зориг ногоон намынхан амьдрал дээр ажил хэрэг болгож байна. АН-аас хамтрах санал ирүүлэхэд ИЗНН-ын олонхи нь гэдийгээд хүлээж аваагүй. АН гуйгаад ИЗНН гэдийгээд л тус нам үнэтэй гэж жигтэйхэн байлаа. Гэвч үнэрхэж тунирхах нь бас цаг хугацаатай, хэмжээ хязгаартай байсныг тус намынхан өөрсдөө харууллаа. Дөрөвдүгээр сарын 26-нд ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаж, УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэн тус намтай уулзаж ярилцах ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуягаар удирдуулан байгууллаа гэж тус намын ХМА-наас мэдээлсэн байна. АН-д үнэрхэж байсан ИЗНН одоо МАХН-ыг гуйж байгаа нь энэ. Харин МАХН нь гарал нэгтэй МАН-тайгаа нийлэхгүй гэчихээд байгаа учраас ИЗНН-ын хүлээж авах болов уу.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх