Энэ зун Улаанбаатар хотод ямар сонирхолтой арга хэмжээ болох вэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг татах, Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор энэ зун олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах болжээ. Үүнд:

ТАЛЫН САЛХИ (2019.06.08-09)

 

Моторын дуунд нэгдсэн 800 дотоод гадаадын мотоциклчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ "Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээ зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд нээж төмөр хөлөгтний цуваа "Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Уг арга хэмжээг Монголын Чопперчин Ахан Дүүс НҮТББ, НЗДТГ,Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулах юм байна.

Энэ зун Улаанбаатар хотод ямар сонирхолтой арга хэмжээ болох вэ

 ДЭЭЛТЭЙ МОНГОЛ (2019.07.10)

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүрДээлтэй Монгол наадамыг зохион байгуулдаг. Энэ өдрөөр иргэд Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар жанжин Д.Сүхбаатарын талбайд долдугаар сарын 10-ны өдөр цугладаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болон Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, Монгол гэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхох боломжтой.

Энэ зун Улаанбаатар хотод ямар сонирхолтой арга хэмжээ болох вэ

 БОГДХАН УУЛЫН ТРЭЙЛ (2019.07.28)

 

Монгол Улсад хоёр дахь удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн Долдугаар сарын 28-нд Богдхан ууланд зохион байгуулагдах гэж байна. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, уралдааны ялагч болон спортын амжилтын төлөө гүйхээс илүүтэйгээр байгалийн гоо үзэсгэлэн дунд өөрийгөө танин мэдэж, ялан дийлж замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Тамирчид 10 км,21 км, 64 км-ийн зайд уралдана. Мөн 10км болон 21км-ийн зайд Хөл нүцгэн гүйлтийн тэмцээн болно. LUCENT Co., Ltd., Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо,Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулна.

Энэ зун Улаанбаатар хотод ямар сонирхолтой арга хэмжээ болох вэ

 "МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” ОЛОН УЛСЫН МАРАФОН ТЭМЦЭЭН (2019.09.08)

 

"Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй. Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Тэмцээн есдүгээр сарын 08-нд Хүй долоон худагт болох бөгөөд тамирчид 3 км, 5 км, 10 км, хагас 21 км-ийн зайд уралдана. Зохион байгуулагчаарМонголын хөнгөн атлетикийн холбоо,Нийслэлийн Аялал жуулчлалын газар ажиллаж байна.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх