E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт440зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.


 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээзөрчих, зогс шугамдавж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохиозөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэлүүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран "E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

 

Иргэн Та замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй,бусдыгаа хүндэтгэн оролцоно уу!гэжЗамын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.



 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх