Хатуу хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянга орчим тонноор нэмэгдэж байна

...Хотжилт эрчимтэй явагдаж, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдлын хэмжээ ч нэмэгдэх хандлагатай байна. 2014 оны байдлаар Монгол Улс агаарын бохирдлоор дэлхийн 91 улсаас долдугаар байранд орж байна гэсэн судалгаа ч байна.

2014 оны байдлаар газрын доорхи усны нөөцийн ашиглалт газрын гадаргын усныхаас 2.1 дахин илүү байна. 2013-2014 онд хийгдсэн газрын доорхи усны горимын өөрчлөлтийн байдлаар томоохон компаниудын усны эх үүсвэрт ус ашиглалтын байдлаас газрын доорхи усны төвшин буурсан байдал ажиглагдсан. Эдгээр нь үйлдвэрлэл, үйлчилгээний явцад гүний усны ашиглалтыг аль болох хязгаарлах шаардлагатай болохыг харуулж байна.

Сүүлийндөрвөн жилийн байдлаар Монгол Улсын хатуу хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянга орчим тонноор нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2013 онд хаягдсан нийт хатуу хог хаягдлын 2.2 сая тонн ашигласан дахиварын хэмжээ 384 мянган тонн буюу нийт хатуу хог хаягдлын 17.4 хувийг эзэлж байна.

Тогтвортой хөгжлийн энэхүү 3 тулгуурын харилцан шүтэлцсэн, бие биеэ дэмжиж тэтгэсэн тэнцвэртэй байдал, хөгжлийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна. Үүнийг хангахад чиглэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зохистой арга замыг тодорхойлох асуудал чухал байна...

Улаанбаатар хотноо 2016.04.22-23-ны өдрүүдэд болсон СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал дээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын тавьсан"Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал" үндсэн илтгэлээс


ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх