Бороон дусал /Б.Мөнхдөл/

Нулимс шиг гуниг, тайтгарал дүүрэн
Над дээр чи дандаа урилгагүй ирдэг
Нуугдаж, эс нуугдаж тэнгэрийн дор би чамтай учирдаг
Нэг л мэдэхнээ чи надаас уйдсан юм шиг зугтдаг
Чиний харцанд би өөрийгөө ичгүүргүй тольдож
Чармай нүцгэн биеэ нууж чадахгүй тушаадаг
Заримдаа бүр хүсэл тачаалдаа хөтлөгдөн
Загас шиг чиний биенд удаан сэлдэг
Нарны туяа сормуус гижигдэж нойрноос сэрээхэд
Нулимстай нүд, хүйтэн тэврэлттэйгээ хамт чи үгүй
Хөнжил дотор, хэцэн дээрх хувцасанд, нойтон алчуур…
Хэлбэрээ алдсан үсэнд чи галбираа үлдээгээд оджээ
Тэр нэгэн бүсгүй шиг
2003 он

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх