Тэшүүрийн холбоо ээлжит бусаар хуралдана

Монголын тэшүүрийн холбооны 2014 оны арваннэгдүгээр сард хуралдсан их хурлаас сонгогдсон Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхи нь ажиллахаас татгалзсан байгаатай холбогдуулан холбооны гишүүдийн санаачилгаар ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо, ажлын хэсгийг байгуулжээ. Ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо, ажлын хэсгээс Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус хурлыг энэ дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр тов гаргаж, гишүүддээ мэдээлэл хүргүүлсэн байна.

Ээлжит бус их хурлаар МТХ-оос 2014 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 25 хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсож хэлэлцэх, МТХ-ны 2014 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 25 хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, Хяналтын Зөвлөлийн тайланг сонсож хэлэлцэхээс гадна МТХ-ны дүрэмд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж батлах аж. Мөн Монголын тэшүүрийн холбоо удирдах бүрэлдэхүүнээ сонгоно.
ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх