Шинэ аваргатай, мэргэнтэй монгол наадам өндөрлөв

 

Шинэ аваргатай, мэргэнтэй монгол наадам өндөрлөв

 

Д.Цэрэннадмид

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам гурван өдөр үргэлжилж сүр жавхлантай өндөрлөлөө.

Уг наадмын сүүлчийн өдөр буюу 7 сарын 12 нд наадам өндөрлөхөд үндсэн төрөл морь, бөх, сур шагайн харвааны шилдгүүд тодорсон юм аа. Хүй долоон худагт соёолон морьд, дааганы уралдаан болоход зургаан нас дотроо хамгийн хурдан гэгдэг соёолонгийн уралдаанд 170 гаруй хурдан хүлэг уралдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн хээр соёолон түрүүлсэн бол, дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат  Г.Чинзоригийн хээр даага түрүү магнай боллоо. 

Шинэ аваргатай, мэргэнтэй монгол наадам өндөрлөв

Шинэ аваргатай, мэргэнтэй монгол наадам өндөрлөв

Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сориход эрэгтэйчүүдээс Төв аймгийн Зуун мод клубын харваач аймгийн мэргэн Э.Цогтбаяр эмэгтэйчүүдээс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат аймгийн мэргэн Ө. Хатанболор нар түрүүлж улсын мэргэн цол хүртэцгэлээ.

Шинэ аваргатай, мэргэнтэй монгол наадам өндөрлөв

 

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх