Багахангай Хан-Уул руу, Налайх Чингэлтэй рүү “нүүнэ”

Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог нэгээр нэмж дөрөв болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулжээ.

Улаанбаатар хотын дүүргүүдийн тухайд,

Сүхбаатар дүүрэг 4 /Багануур дүүрэг энд багтаж байгаа/

Чингэлтэй дүүрэг 4 /налайх дүүрэг энд багтаж байгаа/

Хан-Уул дүүрэг 4 /Багахангай дүүрэг энд багтаж байгаа/

Баянгол дүүрэг 4

Баянзүрх 6

Сонгинохайрхан 6 мандаттай байхаар боллоо.

Багахангай Хан-Уул руу, Налайх Чингэлтэй рүү “нүүнэ”

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх