Олон улсын уралдаанаас манай зургаан зурагчин шагнал авлаа

Олон улсын уралдаанаас манай зургаан зурагчин шагнал авлаа

 Олон улсын уралдаанаас манай зургаан зурагчин шагнал авлаа

 


БНХАУ-ын "Жүн Юүн” группээс зарласан адууны гэрэл зургийн олон улсын уралдаанд 13 орны 1853 зурагчин 16810 бүтээл ирүүлсэн бөгөөд Монголоос 52 хүн 368 зургаа илгээжээ. Уралдаанд бүтээлээ илгээсэн манай зургаан зурагчин шагнал авлаа. Мэдээллийн "MPA” агентлагийн зурагчин Б.Бямба-Очир хүрэл медаль, аялагч гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, "Эгэл” төслийн санаачлагч П.Баттулга, чөлөөт уран бүтээлч Б.Баттөгс, Ч.Ганболд, Баянхонгор аймгийн гэрэл зурагчин П.Отгонбаатар нар тусгай байранд шалгарсан байна. Мөн Өвөрмонголын Зүүн Сөнөд хошууны малчин С.Цэнгэлбаяр /Монголд амьдардаг гэрэл зурагчин/, Английн Хатан хааны хүндэт харуул, морьтой холбогдолтой арга хэмжээний зургийг авдаг Хэнри Даллал нар тусгай шагнал хүртлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх