Г.Баярсайхан: Зөв сонголт хийж байж амжилттай ажиллана

"Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” нээлттэй өдөрлөгийг тавдугаар сарын 13-Хөдөлмөрийн яам, "Бодлого стратегийн судалгааны хүрээлэн” ТББ, ШУТИС-ийн захиргаа хамтран зохион байгууллаа. Энэ үеэр гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах талаар танилцуулж, мөн дотоодын сургуульд элсэн орохдоо юуг анхаарах талаар заавар зөвлөгөө өгчээ. ШУТИС-ийн хувьд сонгон ирсэн оюутнууддаа хичээлдээ идэвхтэй оролцохын зэрэгцээ бие хүний хүмүүжил, соёлын талаар ихээхэн анхаардаг гэж байв. Тухайлбал орон нутгаас ирсэн оюутнуудад тухайн хичээлийн жилийн эхний долоо хоногт хотын соёлын талаар заадаг байна. Нийт оюутнууддаа зөв хооллолтын талаар зөвлөгөө өгдөг гэж байв. Мөн сургуулийнхаа дэргэд мэргэжлийн болон сонирхогчийн клуб ажиллуулж, оюутнаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаардаг гэлээ. "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” өдөрлөгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон ю. Тэрээр "Аливаа хүн мэргэжлээ зөв сонгох нь чухал юм. Ингэснээр амьдралынхаа хамгийн зөв сонголтыг хийж, амжилттай ажиллана. Амжилттай ажилласнаар гэр бүл аав ээжээ баярлуулна гээд бүхий л сайн сайхны үндэс нь энэ юм” гэж байв.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх