“Facebook”-т хүүхдийнхээ зургийг хийвэл шийтгүүлнэ”

Танд хэзээ нэгэн цагт ийм асуудал үүсч болно гэдгийг Францын албаныхан анхааруулжээ. Тус улсын Засгийн газар хувь хүний эрхийг хамгаалах хатуу хуулийг боловсруулахдаа энэ тухай заасан байна. Хуулинд эцэг, эхчүүд хүүхдийнхээ зөвшөөрөлгүй зургийг нь нийтэлсэн бол 35 мянган евро хүртэлх торгууль төлөхөөр заажээ. "Бага насны хүүхдийн янз бүрийн зургийг олон нийтийн сүлжээнд тавих ньхожим түүнийг том болсны дараа эсрэгээр нь ашиглагдаж, эвгүй байдалд оруулж болно” Францын албаныхан үзсэн байна. Ийм хууль батлагдсанаар Францад хүүхдүүд том болсон хойноо цахим сүлжээнд тавьсан багынхаа зурагны төлөө аав ээжтэйгээ зарга үүсгэх, гомдол гаргах нөхцөл бүрдэнэ гэсэн үг аж.

Их Британид гэхэд л аав ээжүүд 5 хүртэлх насны хүүхдийнхээ 200 орчим зургийг нэг жилийн дотор олон нийтийн сүлжээнд тавьдаг гэсэн тооцоог судалгааны "Nominet”байгууллага зарласан байна. Олон нийтийн сүлжээнд гэр бүл болон хүүхдийнхээ зургийг оруулах нь дэлхийн аль ч улсад түгээмэл. Гэхдээ бага насны хүүхдийн зургийг олон нийтэд тавих нь аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэдгийг хууль хяналтынхан байнга анхааруулдаг ч үүнийг хэрэгжүүлдэг аав ээж, хэрэгжүүлдэггүйгээсээ хавьгүй цөөн билээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх