Нийслэлийн шагналаар иргэдийг шагналаа

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг оюун, ур чадвараараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулан өгсөн юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "Хүндэт тэмдэг”-ээр Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны дарга Л.Баасгай, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын албаны дарга Л.Очирсүрэн нарын иргэдийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "Хүндэт өргөмжлөл”-өөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй халдвар хамгаалалтын улсын байцаагч Р.Нармандах, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Саранчимэг нарын иргэдийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "Хүндэт үнэмлэх”-ээр Нийслэлийн дотоод аудитын газрын ахлах нягтлан бодогч Г.Хулан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ажилтан Б.Оюун нарын нэр бүхий иргэдийг тус тус шагнаж, урамшуулав.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар боловсрол, олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нярав С.Болормаа, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн З.Оюун, "Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ч.Оюунчимэг нарын найман иргэнийг Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг”-ээр шагнасан бол "Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, ахлах ахлагч П.Ариунболд, Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн эрэн хайх, аврах салбарын жолооч, холбоочин Б.Ганбат, "Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ус түгээгч С.Намжилмаа нарын 10 иргэнийг тус тус шагналаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн "Жуух бичиг”-ээр "Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын шуурхай үйлчилгээний ажилтан С.Ганхуяг, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын жолооч Л.Сүмдалай, Нийслэлийн 165 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Э.Тунгалагтамир нарын 11 иргэнийг шагнасан юм.

Шагнал гардуулсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан та бүхнийг өнөөдөр шагнан, урамшуулж байна. Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан, түүчээлж яваа та бүхэндээ талархал илэрхийлээд ажлын амжилт хүсье” хэмээлээ.  


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх